2024-10-17, Пүрэв
1 C
Ulaanbaatar

ГХ-ны сайд Б.Батцэцэг БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойд оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан баярын арга хэмжээнд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ой энэ онд тохиож буйг цохон тэмдэглээд Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов.

Тус баярын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга П.Анужин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img