2024-05-20, Даваа
10 C
Ulaanbaatar

“Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Архангай аймагт амжилттай үргэлжилж байна 

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Архангай аймагт амжилттай үргэлжилж байна

Тус сургалтаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Чимэддорж Мөнхжаргал, Ардчилсан намын ялалтын стратеги төлөвлөлт, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам хэрхэн ажиллах төлөвлөгөөний талаар, Ардчилсан намын Аутосорсинг, инновацийн хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр “Ардчилал 3.0 апп”-ийг намын гишүүд хэрхэн ашиглах, тус апп-ийг ашигласнаар Ардчилсан намын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах цахим шийдлийг гишүүддээ санал болгож байгаа талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр “Бүтэн Ардчилал” сургалт хэлэлцүүлгийн хэрэгжилт, үе шат, сургалтын ач холбогдол, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн онцлог, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан тус бүс нутагт ямар бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломжтой, сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчид тухайн тойрогт хэдэн мандатад санал өгөх, хуулийн бусад өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, намын гишүүдтэйгээ нээлттэй санал солилцлоо.

Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: “МАН” системтэйгээр урьдчилан төлөвлөж, үе шаттайгаар маш өндөр зохион байгуулалт доор ардчиллыг устгаж байна гэдгийг онцлон манай улсад ардчиллыг авч үлдэж байгаа хоёр институци үлдсэн. Түүний нэг нь шүүх, нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол эрх баригч “МАН”-ыг хянаж чаддаг цорын ганц институци, улс төрийн хүчин. Ардчилсан нам өнгөрсөнд болоод одоод үүсээд буй сорилтоо давж чадвал Монголын ардчилал аврагдах болно гэв.

Учир нь өнөөдөр Ардчилсан нам оршин байгаа хамгийн чухал хүчин зүйл бол 1990 оны хувьсгал юм. Ардчилсан нам түүхэн үйл явдлаар буюу цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар ард түмний хүсэл эрмэлзлээр үүсэн бий болсон нам учир Монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Ардчилал, ардчилсан нам хоёр өнөөдрийг хүртэл түүхэн холбоотойгоор оршин тогтнож байна гэдгийг хэллээ.

“Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг улс орон даяар Ардчилсан намын гишүүдийн дунд явагдаж байна.

Сургалтад Архангай аймгийн Ардчилсан намын дарга Л.Гүрсүрэн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн М.Батжаргал тэргүүтэй намын удирдлагын төлөөлөл, Архангай аймгийн анхан шатны намын удирдлагууд оролцож мэдээлэл авлаа.

Ардчилсан нам асуудлыг хамтаараа хэлэлцүүлж, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img