2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Танихгүй хүмүүсийг баярлуулахаар гар сунгасан алдартнууд

“Авахаасаа өгөх нь илүү өлзийтэй” гэх үг бий. Энэ үгийг хэрэгжүүлдэг алдартнууд ч мундахгүй. Чөлөө завгүй ажиллаж, шахуу хуваарьтай хөдөлмөрлөдөг ч бусдад сайхан сэтгэлээр хандаж, танихгүй хүмүүсийн нэг өдрийг гайхамшигтай болгодог алдартан ч бий. Огт танихгүй хүмүүсийг баярлуулж, тэдний нэг өдрийг баяр баясалд умбуулсан найман алдартны талаар хүргэж байна.

Дуэйн Жонсон

Дуэйн ЖонсонХолливудын од Дуэйн Жонсон зөвхөн кинонд л баатрын дүр бүтээдэг нэгэн биш. Тэр бээр нэгэн удаа хоёр хүүхэдтэйгээ бэлэвсэрч үлдсэн эртэй тааралджээ. Ингээд түүнд зул сарын бэлэг худалдан авч өгнө хэмээн амласан байна.

Дуэйн Жонсон зүгээр нэг тоглоом, эд зүйл бэлэглээд орхихыг хүссэнгүй, илүү далайцтай хөдлөхөөр шийдэж. Ингээд жүжигчин Жон Красинскитэй хамтран сайн үйлсийн байгууллагын санд 5 000 000 сая долларын хандив өргөжээ. Энэ сан өрх толгойлсон аавуудад бэлэглэхээр тоглоом худалдан авдаг аж.

Колин Фаррелл

Колин ФарреллЖүжигчин Колин Фаррел нэгэнтээ орон гэргүй Стресс хэмээх хүнийг дагуулан дэлгүүр хэсчээ. Ингээд орон гэргүй эрд зориулан хувцас хунар худалдан авч өгөхийн тулд 2100 доллар зарцуулсны дээр гудамжинд хоноглохоо больж, байр сууц олоход нь зориулж түрээсийн байрны мөнгө болох 830 долларыг бэлнээр өгсөн гэнэ.

Энэ нь Стрессд тусалсан анхны тохиолдол байгаагүй аж. Тэд дөрвөн жилийн өмнө тун сонирхолтой байдлаар танилцжээ. Нэгэн радиогоор студид жүжигчин Фаррелыг авчирж чадсан хүнд 2000 долларын шан өгнө гэсэн зар түгсэн гэнэ. Стресс Фаррелыг ятган, студид авчирснаар 2000 долларын шагналын эзэн болж байжээ.

Леди Гага

Лэди гагаАлдарт дуучин Леди Гага Лос-Анжелесын Best Buy дэлгүүрийн гадаа түүний гарын үсгийг нь авахаар удаан зогссон шүтэн бишрэгчдэдээ зориулж 80 пицца худалдан авч байв.

Энэ явдал 2009 онд болсон бөгөөд Леди Гагагийн “The Fame Monster” шинэ цомгийг худалдаалж эхлэхтэй холбоотойгоор Best Buy дэлгүүрт Леди Гага очих ёстой байсан гэнэ. Түүнийг ирэхэд амжиж гарын үсэг авахын тулд шүтэн бишрэгчид нь бүхэл шөнөжин дугаарлан хүлээжжээ. Үүний хариуд Леди Гага талархал болгон пицца захиалсан байна. Дуучин бүсгүй пиццаны газарт 40 бяслагтай пицца захиалан 15.00 цагт хүргүүлсэн бол дахин 40 пиццаг 18.00 цагт хүргүүлжээ. Шүтэн бишрэгчдээ баярлуулахын тулд Леди Гага 1000 доллар зарцуулсны дээр пиццаны газрын хамт олонд цайны мөнгө чамлахааргүй өгсөн гэнэ.

Крис Хемсворт

Холливудын нэрт жүжигчин Крис нэгэнтээ зоогийн газарт түрийвчээ мартчихжээ. Түүний түрийвчийг 17 настай хүү олж, эзэнд нь эргүүлэн өгсөн байна.

одод

Торын дүрийг бүтээгч од үүнд ихэд баярлаж, мөн түрийвчин дэх бэлэн мөнгө нь тоо ёсоор байгаад гайхаж, баярласан гэнэ. Ингээд хүүгийн сайхан сэтгэлд талархсан Крис Хемсворт түрийвчинд байсан бүх мөнгөө, дээр нь багагүй мөнгө нэмж хүүг шагнажээ.

Тейлор Свифт

Тейлор Свифт буяны үйлсээрээ ихээхэн алдартай. Эдгээрийн нэг нь залуу бүсгүйг сурч боловсроход тусалсан явдал юм.

ЗакОдоогоос дөрвөн жилийн өмнө Португали гаралтай оюутан бүсгүй сургалтын төлбөрөө төлөхийн тулд GoFundMe платформд өөрийн түүхийг бичиж, хандив цуглуулахаар шийджээ.

Бүсгүй онц сурлагатай, шалгалтуудаа амжилттай өгсөн ч тэтгэлэг, төрөөс дэмжлэг авах ямар ч боломжгүй байсан тул ийнхүү хандивын аян өрнүүлдэг сайтад түүхээ байршуулсан байна. Үүнийг олж уншсан Тейлор Свифт бүсгүйд шаардлагатай байсан 30 мянган долларыг хандивлажээ.

Ингээд түүн рүү “Витория, би чиний түүхийг интернетээс олж уншаад чиний тэмүүлэл, мөрөөдлөө бодит болгох хүслийг биширлээ. Чамд хэрэгтэй байгаа мөнгийг хандивлахыг хүсэж байна. Хийж буй үйлс бүхэнд чинь амжилт хүсье! Хайртай шүү, Тейлор” хэмээн зурвас илгээжээ.

Зак Эффрон

Зак

Зак Эффроны шүтэн бишрэгч автозамын түгжрэлд машинаа барин явж байхдаа хайртай жүжигчнээ олж харжээ. Ингээд машинаасаа буун, Зак Эффронтой селфи хийхээр гүйсэн ч iPhone гар утсаа санамсаргүй унаган, эвдсэн байна. Үүнийг харсан Зак Эффрон шүтэн бишрэгчээ зураг авалтын талбайд урьж, хамтдаа ярьж суухыг урьсны дээр 1000 долларын үнэтэй шинэ загварын iPhone утас авч өгсөн гэнэ.

Кайли Женнер

КайлиКайли Женнер телевикийн шоунд оролцох үеэрээ охиноо өсгөдөг ганц бие ээжид 200 000 доллар хандивлажээ. Өрх толгойлсон эмэгтэйн амьдрал хүнд, 22 настай ганц охин нь ээждээ туслахын тулд коллежоо хаясан түүхийг сонсоод Кайли Женнер ийм алхам хийсэн байна. Кайлигийн энэ өгөөмөр тус охин төлбөрөө төлж, сургуулиа амжилттай төгсөх боломж олгожээ.

Киану Ривз

Киану

Киану Ривз ер бусын сайхан сэтгэлтэй, өгөөмөр нэгэн гэдгийг бараг л хүн бүр мэднэ. Одоо энд өгүүлэх тус дэм түүний байнга хийдэг үйлсийн ердөө нэгээхэн хэсэг.
Нэгэнтээ тэр бээр олон жил цэвэрлэгч хийсэн Рэндольф Грегори гэх эрд дэлгүүр худалдан авч өгчээ. Энэ талаараа Рэндольф олон нийтийн сүлжээн дэх цахим хуудсандаа бичсэн байна.

“Сүүлийн долоон жил би цэвэрлэгч хийж, өдөр бүр шал угаан, гэр бүлээ тэжээхийн тулд нуруугаа бөхийлгөн зүтгэдэг байлаа. Гэтэл таван өдрийн өмнө миний ажилладаг Сент Луис дахь зоогийн газарт Киану Ривзтэй тааралдсанаар энэ хүнд ажил дуусгавар болсон юм. Түүний ачаар одоо би дэлгүүрийн эзэн болсон” хэмээн Рэндольф бичжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img