2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Хөвсгөл аймагт “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0” апп-ийн танилцуулгыг хийлээ

Ардчилсан намаас 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж буй “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0” аппликейшний танилцуулга болон сонгуулийн бэлтгэл ажлын зорилт” сургалтыг Хөвсгөл аймгийн Ардчилсан намын анхан шатны гишүүдэд хийж байна.

Ардчилсан намын “Улс төрийн зөвлөл”-ийн гишүүн Чимэддорж Мөнхжаргал, Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, Ардчилсан намын Аутосорсинг инновацийн хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр, Ардчилсан намын Хуулийн хэлтсийн ахлах Д.Содноморж нарын баг “Сонгуулийн бэлтгэл ажлын зорилт”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0” апп-ийн танилцуулгыг хийлээ.

Тус аппликейшнийг гишүүддээ бүрэн нэвтрүүлснээр цахимаар намын гишүүнчлэлтэй болох, намын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллийг шууд хүлээн авах боломжтой юм.

Сургалтад Хөвсгөл аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Мөнгөн-Эрдэнэ, тус аймгийн намын анхан шатны нэгжийн удирдлагууд сургалтад хамрагдлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img