2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Хот төлөвлөлтийн Зөвлөх архитектор Л.Бямбасүрэн: Хот, сууринг хүний тоогоор биш, эдийн засгийн үүргээр ангилж зэрэглэл тогтооно

Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Барилгын хөгжлийн төвөөс сонирхогч талуудад норм, дүрмийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үер Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Хот төлөвлөлтийн үндэс сууриас яриагаа эхэлье гэж бодож байна?

-Хот, сууринг төлөвлөгөөтэй хөгжүүлэх асуудал 1960 оноос эхэлсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл социалист нийгмийн үед манай улсын ихэнх хот, суурин газрууд ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж суурин амьдралын үндэс тавигдсан. Хот, суурины төлөвлөлтөнд 1980 он хүртэл ЗХУ-ын хот төлөвлөлтийн нормыг мөрдөж 1980 оноос энэхүү нормыг өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулж үндэсний нормтой болсон.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам энэхүү нормд (“Барилгын норм ба дүрэм” /БНбД II-60-79/)-д 2004 онд өөрчлөлт оруулан “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” (БНбД 30-01-04)-ийг өнөөдрийг хүртэл мөрдөж байна. 1998 онд батлагдсан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлалт оруулан 2008 онд баталсан. 1926 онд анх байгуулагдсан 100 орчим жилийн түүхтэй Зураг төслийн байгууллага 700 гаруй инженер техникийн ажилтнуудтай сэхээтний хүчирхэг байгууллага байсан.

зураг төсөлӨнөөдөр зураг төсөл боловсруулах эрх бүхий 600 гаруй аж ахуйн нэгж байгууллага болж задарсан. 1989 онд Москва хотод “МОНГОЛПРОЕКТ” зургийн товчоо, хөдөө орон нутагт 15 аймагт зураг төслийн салбар байгуулагдан ажиллаж байсан. Зөвлөлтийн олон мэргэжилтнүүд зураг төслийн байгууллагад ирж ажиллаж хамтран ажиллаж харилцан суралцаж байсны зэрэгцээ мэргэжилтэй боловсон хүчний дийлэнх нь ЗХУ-ын их, дээд сургуулиудад суралцсан байдаг. Монгол Улсын хөгжлийг Их барилгын салбаргүйгээр түүн дотроо зураг төслийн мэргэжлийн байгууллагагүйгээр төсөөлөхийн аргагүй.

-Хот төлөвлөлтийн нормативт томоохон хэмжээний өөрчлөлтүүд орох гэж байна. Бидний одоо мөрдөж норм дүрэм хэр удаан хугацаанд мөрдөгдөж ирэв?

-Өнгөрсөн 20 орчим жилийн хугацааны нийгэм, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлт, шинэчлэл болон бусад улс орны хотуудын хөгжлийн чиг хандлага үндсээрээ өөрчлөгдөж бүс нутгийн хөгжлийн зарчим, эдийн засгийн хөгжлийн асуудлыг чухалчлах болсон. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн асуудлууд хөндөгдөж “дэлхийгээ аврах” хөдөлгөөн уриалгууд гарч Монгол Улс хөгжлийн урт хугацааны олон бодлогын баримт бичиг гараад байна.

Бид энэ асуудлуудыг хэрхэн авч үзэх, төрийн бодлогод мэргэжлийн ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатайг бодолцож салбарын түвшинд хууль, эрхзүй, норм, нормативын өөрчлөлтүүдийг шинэчлэн боловсруулж байна. Хот, суурины төлөвлөлтийн норм “Хүний, эрүүл аюулгүй орчинд амьдрах” Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах “үндсэн норм” байж барилгажилт, дэд бүтцийн болон холбогдох бусад нарийвчилсан норм, дүрэм, стандартуудыг боловсруулснаар эдгээр норм, нормативуудын харилцан хамаарал, нэгдсэн бодлого хангагдана.

барилгаӨөрөөр хэлбэл энэ “суурь норм” нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлагаас хоцорч яригдаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Мөн түүнчлэн энэ удаагийн хэлэлцүүлэг дээрч гарч байна. Салбар хоорондын уялдаа алдагдсанаас норм, дүрэм зөрчилдөж ашиг сонирхол давамгайлах хандлага гарсан. Өнөөдрийн байдлаар салбар бүр тус тусдаа хууль, норм, стандарт боловсруулж баталгаажуулан мөрдөж байна. Зам, тээврийн салбарыг барилга, хот байгуулалтын салбараас тусгаарласан. Энэ бүхнээс шалтгаалан норм, норматив, хууль, эрх зүйн харилцан хамаарал, нэгдсэн бодлого, удирдлага алдагдсан.

барилгаБарилгын зураг төслийн салбарын 100 орчим жилийн түүхэн хөгжлийн үйл явц, өөрчлөлт, шинэчлэлтээс ОХУ-ын норм, дүрмийг Монгол Улсын үндэсний норм болгон мөрдөж ирснийг харж болно. 2004 оноос мөрдөж буй Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/ өнөөгийн нийгмийн хөгжлийн чиг хандлага, улс орнуудын хотуудын төлөвлөлтийн арга зүй шал өөр болсон.барилга

Өнгөрсөн хугацаанд хот, суурины төлөвлөлтөд барилгажуулах арга зүйг л илүү баримталдаг байсан бол хот, суурины байгалийн нөхцөл нөөцөд түшиглэсэн эдийн засгийн бүтцийг тодорхойлж хүн зон нь төрсөн нутагтаа тогтвортой суурьшиж ажиллаж амьдрах таатай нөхцлийг хангах, зэргэлдээх хот, сууринтайгаа хамтдаа хөгжих тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд тооцож төлөвлөх замаар Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай бий болсон.

барилгаМонгол Улсын хөгжлийн Тогтвортой хөгжил, Алсын хараа-2050 гээд хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг баталж хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ бүх бодлогыг газар дээр нь орон зай дээр нь буулган төлөвлөж урт хугацаанд хэрэгжүүлэх тогтолцоо өнөөг хүртэл бий болоогүй. Энэхүү норм, дүрмийн шинэчлэлтээр дээрх бодлогыг нутаг дэвсгэрийн төлөвлөлтөөр удирдан хот, сууринд, хүн ардад хүргэж, иргэд өөрсдөө хэрэгжүүлэн үр шимийг нь бодитойгоор хүртэх боломж бүрдэх юм.

-Хот, тосгоны ангилал, статусын асуудлыг ямар байдлаар тусгав?

-Хот, сууринг хүн амын тоогоор бус улс, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргээр нь ангилан, зэрэглэл тогтоож үүрэг, зориулалтыг тодорхой болгох; хот, суурины түүхэн хөгжлийн явцад бий болсон барилгажилт, архитектурын хэв загвар, орон зайн зохиомжийг хадгалан орон нутгийн архитектурын түүх, төлөвлөлтийн онцлог болгон аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хот, суурин өөр өөрийн онцлог дүр төрхтэй байх; мал аж ахуйн үйлдвэрлэл дагасан суурины төлөвлөлтөнд дөрвөн улиралын суурьшлыг тооцох зэрэг шинэчлэлүүд нь энэ норм, дүрмийн гол үзэл баримтлал болж байна.

-Энэ норм төлөвлөлт зөвхөн хотын хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд хэрэгжих нь гэж ойлголоо?

барилга-Монгол Улсын 21 аймаг, 329 сумын нутаг дэвсгэр дэх улс, аймгийн зэрэглэлтэй 26 хот, 329 хот маягийн болон хөдөөгийн суурин газруудын төлөвлөлтөнд мөрдөнө.

-Өөрчлөлтүүдээс хамгийн гол анхаарал татсан асуудал нь?

барилгаНорм, дүрмийн бүтцийн хувьд 2004 оноос хойш ОХУ хот төлөвлөлтийн нормдоо гурван удаа тодотгол хийсний зэрэгцээ дагалдаж гарах олон нормуудыг шинээр боловсруулж гаргасан байгаа. Мөн энэ хугацаанд Монгол Улсад олон хууль, норм, стандарт шинээр батлагдан мөрдөгдөж байгааг энэхүү нормын шинэчлэлтэй уялдуулж холбогдох зүйл заалтуудыг тодотгосон.

Ер нь хот, суурин гэхээр хүний ажиллах, амьдрах, үйлчилгээ авах бүхий л үйл ажиллагаа хамаатай. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгөж буй нормд өнөөгийн хэрэгцээ шаардлагаар тодруулж оруулах зайлшгүй шаардлагатай хот, суурины орчмын нутаг дэвсгэр, хот, суурины эдэлбэр газрын төлөвлөлтөнд баримтлах зарчим; хот, суурины ногоон орон зайн системийн бүрдүүлж нэдмэл байдлаар төлөвлөх асуудал; үйлдвэр, аж ахуй, агуулах, тээвэр логистикийн төлөвлөлтүүдийг бүлэг болгон тусгасан. Гэр хороолол гэдэг ухагдахууныг “гэр сууц” гэж томъёолон орон сууцны хорооллын жишгээр дэд, бүтэц, үйлчилгээгээр хангаж төлөвлөхөөр тодорхойлж оруулсан.

барилгаӨнөөдөр оршин суугчдын бухимдлыг бий болгоод байгаа барилгажилтын нягтралын нормативыг эдэлбэр газар болон барилгын талбайн харьцаагаар тооцож тодохойлохоор нормчилсон. Эрүүл ахуйн болон галын аюулгүй байдал газар хөдлөлтийн шаардлага, хэм хэмжээ, барилга хоорондын зай хэмжээ зэрэг нь тус тусдаа бие даасан норм, дүрмээр зохицуулагддаг. Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн уялдааг хангах асуудлаар санал тусгасан.

-Хот суурины төлөвлөлтөд хориглох ямар зүйл заалтууд шинээр нэмэгдэж оров?

-Хот, суурины төлөвлөлтөнд эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөл шаардлагаар нутаг дэвсгэрийн ашиглалтын хязгаарлалтыг дараахи байдлаар тусгасан:

-Ус хангамжийн асуудлыг тусгаж өгсөн үү?

-Хот, суурины инженерийн ханамжийн төлөвлөлтийг бүлэг болгож оруулсан. Дулаан, цахилгаа, ус хангамж, ариутгах татуурга зэрэг нь тус бүрдээ норм, дүрэмтэй. Бүгд барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд нэгтгэгдэн боловсруулагдаж батлагддаг. Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн яамдууд тусдаа норматив тогтоож баталгаажуулан мөрдөх асуудал газар авч байгаа нь олон талын сөрөг үр дагаварыг бий болгож норм, дүрмүүд зөрчилдөх болсоныг хэлэлцүүлэг дээр гарсан зарим байгууллагын санал, шүүмжлэлээс харагдаж байгаа.

Энэ бол өнгөн дээрээ салбаруудыг хувааж бие даалгаж буй мэт боловч нийгэмд үзүүлэх хор нөлөө өндөр гэдгийг мэргэжилийн байгууллагууд ухамсарлаж нэгдсэн бодлогод зангидагдах шаардлагатай. Өөрөөр хэлбэл норм, дүрэм, стандарт нэг толгойтой, нэгдсэн зарчимтай харилцан уялдаатай байх ёстой. Монгол Улс нэгдмэл улс учраас нэг л норм, дүрэмтэй байна. Норм, дүрмийн шинэчлэлд “Хотын эрүүл ахуй, аюулгүй байдал” гэсэн бүлэг орсон.

-Хот төлөвлөлтийн мэргэжлийн боловсон хүчний асуудал дутагдалтай байгаа тухай мөн яригдаж байна?

-Дараагийн нэг асуудал бол мэргэжилтэй боловсон хүчний хомсдол. Хот, суурины төлөвлөлтийг боловсруулахад 10-15 мэргэжлийн инженер, архитекторууд баг болж ажилладаг. Хот төлөвлөлтийн инженер, эдийн засгийн мэрэгжлийн дипломтой хүн Монгол улсын хэмжээнд ганцхан болсон. Өөр олон мэргэжилээр боловсон хүчин дутагдалтай байдаг болсон.

-Бидний амьдарч байгаа хот маань зай завсаргүй барилга боллоо. Нэгэнт барьчихсан энэ давчуу орон зайд ногоон төлөвлөлтийг хэрхэн шигтгэж өгөх боломжтэй вэ, боломж байна уу?

-Ер нь норм, дүрэм, стандарт гэдэг бол хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдлын хэм хэмжээг тогтоох баримт бичиг. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хангах зорилготой. Улс орон бүрийн түүхэн хөгжлийн онцлог нь өөр өөр. Монгол Улсын хувьд Нийслэл Улаанбаатар хотод хүн амын бараг тал нь газар нутгийнхаа 03% дээр л ажиллаж амьдарч байна.

Газар нутаг багатай улс орон өөртөө тохирсон гэхдээ олон улсын жишигт нийцсэн хууль, норм, дүрэмтэй. “Компакт хот, цомхон хот” гээд ярьдаг. Улаанбаатар хот бол энэ нөхцлийг хангажээ. Тэгвэл эрүүл, аюулгүй орчныг нь хэрхэн хангах вэ? Барилгын хийц, кострукцийн асуудал яригдана биз дээ. Үнэхээр ийм нягт барилгажилттай “Нийслэл хот”-той байх шаардлагатай байгаа бол барилгын норм, дүрэм нь, хийц конструкц нь түүнд нийцсэн л байх шаардлагатай. Нэгэнт бий болсон нягт барилгажсан орон зайг гэдэг бол тэр чигээрээ хууль, норматив, стандартын бие даасан тогтолцоо шаардлагатай л гэсэн үг. Хүн бүр ухамсартай, хүн бүр үүргээ биелүүлдэг, хүн бүр нийтийн амьдралын төлөө бусдад төвөг уддаггүй, аюул учруулахаар үйлдэл хийдэггүй, хууль, норм, стандартыг хүндэтгэдэг, хувийн эрх ашгийг илүүд үздэггүй, шунадаггүй байх тохиолдолд хичнээн нягт барилгажсан ч үүрэг хариулцлагаа ухамсарладаг бол бий болсон зөрчил ямар нэг хэмжээгээр хөнгөлөгдөнө.

Хамгийн гол асуудал бол таны амьдрах таатай орчинг хангаагүй хүүхэд хөгшид нарлах, тоглох орчингүй, сургууль, цэцэрлэг дэд бүтцээс хол, наад захын нөхцөл хангаагүй барилгыг иргэн хүн та худалдаж авахгүй байхад болно. Тэгвэл тэр барилга барьж байгаа газар дээрх дэд бүтцийг бий болгож барих болно шүү дээ.

-Шинэ норм дүрмийг хэзээнээс дагаж мөрдөх вэ?

-Мэргэжлийн баг энэхүү норм, дүрмийн шинэчлэлт дээр 3-5 жил ажиллаж байна. Эндээс хууль анхдагч уу, норматив анхдагч уу гэдэг асуудал тулгарна. Хот байгуулалтын тухай хууль батлагдаагүй болохоор хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал давхцаж норм, дүрмийг ямар байдлаар боловсруулах асуудал хүлээгдсэн. Эцэст нь одоогийн мөрдөгдөж буй хуулийн хүрээнд боловсруулах чиглэл өгсөний үндсэнд эхний төслийг бэлэн болгоод өнөөдөр эхний хэлэлцүүлгээ хийж байна. Үүний зэрэгцээ хот, хосгоны эрхзүйн байдлын тухай хууль, газрын тухай хууль…. салшгүй холбоотой олон хууль хүлээлттэй байдаг. Мэргэжилийн ажилтануудын ойлгож байгаагаар “Хот байгуулалтын тухай хууль” толгой хулль байх ёстой юм. Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогч талуудын саналыг тусгаад салбар бүрээр нь дахин хэлэлцээд, мэргэжлийн зөвлөлд танилцуулсны үндсэнд Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэгцээ, шаардлага бол 2023 онд багтаагаад баталгаажуулж, мөрдөх нь чухал байна.

-Хот байгуулалтанд хамгийн их тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Ер нь бол хот байгуулалтын тулгамдсан асуудал бол бодлогын түвшинд ч хэрэгжилтийн түвшинд ч тогтолцоо, салбар хоорондын уялдаа, мэргэжилтэй боловсон хүчний хомсдол.

Улсын ч бай орон нутгийн ч бай “хөгжлийн бодлогыг төлөвлөлтөөр хэрэгжүүлнэ” гэдэг ойлголт бүр байхгүй. Хөгжлийн бодлогыг төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ гээд баахан төлөвлөгөө боловсруулдаг. Төлөвлөлт-орон зайн хэмжүүртэй. Төлөвлөгөө-цаг хугацааны хэмжүүртэй. Зүгээр л цаасан дээр бичээд л яриад л байдаг. Газар дээр буудаггүй учраас нэгждээ хүрдэггүй, ард түмэн үр шимийг нь хүрддэггүй учраас лоозон болсоор л байна.

Тийм болохоор салбарын яамдуудыг зөв зохион байгуулж, мэргэжлийн түвшинд ажиллуулах асуудал нэн тулгамсан асуудал болсон байна. Тэр тусмаа Барилга хот байгуулалтын яамыг жинхэнэ улс орны эрх ашигт нийцүүлэн зөв удирдаж, бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөхөд чиглүүлэн ажиллуулах шаардлагатай. Хот төлөвлөлтийн эдийн засагч гэдэг мэргэжилтэй хүн төлөвлөлтийн эдийн засгийн үндэслэлийг тооцож тодорхойлох ёстой байдаг. Гэтэл улсын хэмжээнд ганцхан хүн байх жишээтэй. Ганц хүн чинь бүх ажилдаа дарагдах жишээтэй.

Хот байгуулалтын инженер, эдийн засагч, зам тээврийн төлөвлөлтийн мэргэжилтэн, усны барилга байгууламжийн мэргэжилтэн гээд маш олон мэргэжилээр хомсдолд орчихсон. Хот, суурины төлөвлөлтийг мэргэжлийн баг боловсруулдаг. Мөрдөж буй норм хуучрахын зэрэгцээ ажиллах мэргэжилтнүүд нь ч байхгүй болсон. Энэ талаар төр зөсгийн түвшинд дуу чимээ алга. Их, дээд сургуульд битгий хэл ерөнхий боловсролын сургуульд хот төлөвлөлтийн хичээл орох ёстой. Хот гэж юу вэ, хот төлөвлөх гэж юуг хэлэх вэ, нийтээрээ аж төрж амьдрах ёс гэж юу вэ гэдгийг бүр багаас нь зааж ойлголттой болгох хэрэгтэй байна. Тиймгүй учраас л хотын соёл үгүйлэгдэж байна.
Ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img